Importance of Language & use
Хэл, Ярьж буй байдал, ашиглаж буй үгсийн байдлаар шинжэхүй.
Хэл нь бүхий л амьд организмийн ойлголцол, харилцааны асуудлыг шийдэж өгдөг хамгийн чухал зүйл.
Байгалийн шалгаралд суурилан тэд өөр өөрсдийн гэсэн хэлээр задрана.
Хэл болгон ойлголцолын өгөгдлийг өөр байдлаар түгээснээр, тэдний тархи ажиллах зарчимд ч ихээр нөлөө үзүүлдэг юмшиг.
Хэдий эх хэл нэг ч түүнийгээ хэрхэн ашиглах нь хүртэл үүнд нөлөөлдөг гэлтэй.
Үүнд олон жилийн ажиглалтын дүнд хүрсэн дүгнэлтүүдийн заримыг хуваалцая:
++C Хэл, Python, зэрэг нь компьютерийн програмчлалын хэл бөгөөд зорилго нэг хэдий ч үр дүнг өөр өөр зарчмаар олж авдаг.
Нэг нь нөгөөгөөс бага үйлдлээр илүүг програмчлах нь ч бий.
Солонгос 5 үгийг ганц монгол үгээр илэрхийлж, Монгол 10 үгийг нэг Англи үгээр илэрхийлэх нь ч бий.
Ямар хэлээр ярьж, Түүнийгээ хэрхэн ашиглах нь сэтгэх, тархи ажиллах зарчмийг ч өөрчилж байдаг юмшиг.
Сэтгэлзүйн зүйлстэй холбоод үзэе:
Хэлж буй, бодож буй үгэндээ арвин үгс ашигладаг нэг нь байхад Товч үг ашигладаг, үргэлж хараал хэлдэг нь элбэг.
. Хараалын үгс нь тухайн хүнийхээ стрэссийг бяцхан ч болов хасаж, ойлголцох талдээр цаг хэмнэх тал бий ч
Бүтээлч байдлыг үгүйсгэж, байнга ашиглах нь зөвхөн харилцаа бус бүхийл хандлагад нөлөөлдөг юмшиг.
Баялаг үгээр сэтгэж, ярилцахад, хэдий зүтгэл ихээр шаарддаг ч энэ нь бидний тэвчээр, бүтээлч байдлыг тэлж, юмсад хандах тэнхээг нэмж байдагч юмшиг.